АШУҮИС нь уламжлалт анагаахын их эмч, эрүүл мэндийн ажилтан, судлаач нарыг бэлтгэн гаргах үйл ажиллагаагаараа үндэсний хэмжээнд тэргүүлэн, судалгаанд суурилсан анагаахын боловсролын үйлчилгээг үзүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Их сургууль болох зорилт тавин ажиллаж байна.
Зорилтондоо хүрэхийн тулд манай их сургууль сургалтандаа дэвшилтэт технологийн нэвтрүүлэх, олон улсын анагаахын боловсролын түвшинд хүрсэн сургалт-эмнэлзүйн бааз, ном сурах бичгээр сургалтын орчноо бэхжүүлэх зэрэг ажлыг хийн гүйцэтгэж байгаа билээ.
Дорно дахины гүн ухаан, хүний биеийн чадал боломж, өвчнөөс сэргийлэх, байгаль дэлхийтэйгээ зохицон эрүүл зөв амьдрах ухааныг төгс судалсан онолыг 21-р зууны ШУ давшингуй хөгжлийн явцад нийцүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх их үйлсийг тэргүүн эгнээд МАУОУС-ийн эрдэмтэн судлаач, багш, эмч нар явж байгаа билээ.
МАУОУС-ийн захирал
АУ-ны доктор, профессор Д.Цэнд-Аюуш
АЛСЫН ХАРАА
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа – 2050”-д Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж эксдортод гарах гарцыг дэмжин “брэнд” болгоно хэмээн заасан нь манай ИС хөгжлийн бодлого, ялангуяа МАУОУС-ийн хөгжлийн чиглэлтэй нийцэж байгаа бөгөөд бидний хувьд ИС эмнэлгийн хөгжлийн хүрээнд МАУ-ны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд жишиг болохуйц түвшинд хүргэх, Уламжлалт шинэ эм – биологийн идэвхт бүтээгдэхүүний инноваци-технологийг түлхүү хөгжүүлэх, уламжлалтын мэдлэг оюун ухааныг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг зорилтуудыг өмнөө дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.
Монгол Анагаах Ухааны Олон Улсын сургууль нь уламжлалт анагаахын их эмч, эрүүл мэндийн ажилтан, судлаач нарыг бэлтгэн гаргах үйл ажиллагаагаараа үндэсний хэмжээнд тэргүүлэн, судалгаанд суурилсан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль болох зорилт тавин ажиллаж байна. Тэртээх 1990 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн АУИС-ийн захирлын тушаалаар Монголын Уламжлалт Анагаахын тэнхимийг байгуулж, тэнхимийн эрхлэгчээр дэд эрдэмтэн Н.Төмөрбаатар багшийг томилсноос хойш Монгол Улсад Уламжлалт анагаах ухааны чиглэлээр эдүгээ 1,100 гаруй дээд мэргэжилтэй эмч, мэргэжилтэн бэлтгэн төгсгөсөн.
МАУОУС-д уламжлалт анагаахын салбарын тэргүүлэх эрдэмтэн багш нараас бүрдсэн боловсон хүчин ажилладаг. МАУОУС нь Уламжлалт Анагаах Ухааны эмнэлэг, “Эрхэс” сувилал, гарааны компани зэрэг бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Төгсөгчид маань хүн амын эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлоготой уялдуулан зонхилон тохиолдох өвчин эмгэгийг уламжлалт эм-заслаар илаарьшуулах, ахуйн гэмтэл бэртлийн үед бариа заслын тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх ур чадварыг эзэмшсэн, цаашид төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр мэргэших, эрдэм судлалын ажил хийх чадвартай мэргэжилтэн болсоор ирсэн.
Монгол Анагаах Ухааны Олон Улсын сургуульд Уламжлалт анагаахын их эмчээр 6 жил, Зүү төөнө заслын их эмчээр (БНХАУ, Тянжин Хятад Уламжлалт Анагаах Ухааны сургууль 4+2 жил), Уламжлалт засалчаар (Япон улсын Токио Ариаке Их Сургуультай хамтарсан солилцох /сендвич/ 4 жил тус тус суралцаж Уламжлалт анагаахын их эмч, Зүү төөнө заслын их эмч, Уламжлалт засалч зэрэг мэргэжил эзэмшиж төгсдөг.
Тус сургуульд нийт 627 оюутан одоогийн байдлаар суралцаж байна.
Нийт төгсөгчдийн 25 хувь нь орон нутгийн эрүүл мэндийн төв, 15 хувь нь өрхийн эрүүл мэндийн төв, 13 хувь нь хувийн эмнэлэг, 2 хувь нь сургуульдаа, 46 хувь нь гадаад болон дотоодод мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж мөн ажиллаж байна.
Монгол Анагаах Ухааны Олон Улсын сургууль нь Монгол Анагаах Ухаан судлалын тэнхим, Дотор өвчин судлалын тэнхим, Зүү төөнө заслын тэнхим, Уламжлалт эмчилгээний тэнхим, Уламжлалт жор судлалын тэнхим, Уламжлалт бариа заслын тэнхим зэрэг нийт 6 тэнхимтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Дээрх тэнхимийн хүрээнд 1 Академич, 8 Профессор, 11 Дэд профессор, 2 АШУ-ны доктор, 16 АУ-ны доктор, 2 Гадаадын зочин профессор, 8 Гадаадын зочин багш нийт 38 бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Монгол улс, УБ хот, БЗД, 12-р хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн дэх АШУҮИС-ийн цогцолбор А блок
И-мэйл: ismm@mnums.edu.mn