Гэмтэл согог судлал нь Монгол улсад шинжлэх ухааны үндэстэй европ эмнэлэг 1925 онд байгуулагдсан үеэс үндэс сууриа тавьсан гэж болно.
1942 онд МУИС байгуулагдаж, Хүн эмнэлгийн факультет нээгдсэнээр үндэсний эмч нар бэлтгэгдэж эхэлсэн нь манай бүх нарийн мэргэжлийн салбаруудын хөгжилд зохих үр дүнгээ өгсөн юм.
Гэмтэл согогийн албыг үүсгэх, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэн сургах, гэмтэл согогийн эмнэлгийн үүсэл хөгжил зэрэг нь МУ-н хүний гавьяат эмч төрийн соёрхолт Наваанцэрэнгийн Дашийн нэртэй шууд холбоотой. Н.Даш 1953 онд МУИС-ийн АУ-ны факультет төгсөж Батлан хамгаалах яам, Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс засалч хийж байгаад 1958-1960 онд Улаанбаатар хотын нэгдсэн 1-р эмнэлэгт мэс засалч, тасгийн дарга, 1960-1975 онд УКТЭ-ийн гэмтлийн тасагт мэс засалч, 1975-1989 онд Гэмтэл согогийн эмнэлгийн ерөнхий эмч, дарга, 1989-1997 онуудад гэмтэл согогийн эмнэлгийн зөвлөх эмч багш, Эрүүл мэндийн яамны ерөнхий мэргэжилтнээр тус тус ажиллаж байв.
Гэмтэл Согог Сэргээх засах тэнхимд үе үеийн гэмтлийн шилдэг тэргүүн эмч нар багшаар ажиллаж өөрийн оюун билэг мэдлэг чадвараа шавь нартаа зориулж түүхэнд нэрээ үлдээсэн. МУ-ын хүний гавьяат эмч, Гэмтэл согогийн албыг үндэслэгч төрийн соёрхолт Н.Даш, Г.Дэмид, Хүний гавьяат эмч Ж. Олзвой, Б.Бүдээ, С.Самбуу, Төрийн соёрхолт Ө.Даваасамбуу, ахмад эмч С.Хүнбиш, Ц. Дэмбэрэл, Ч.Батнасан Н.Хуяг нар АУДэС, АУИС, ЭМШУИС-н гэмтэл согогийн тэнхимд оюутны болон дипломын дараах сургалтад үндсэн болон цагийн багшаар ажиллаж байв. 1985 оноос төрийн соёрхолт Г.Дэмид албан ёсоор багшилж эхэлсэн ба 1978-1994 оноос Д.Мишигдорж багшаар ажиллаж, сургуулиас зохиодог урлаг спортын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог тэргүүний багш нарын нэг байсан. 1982 оноос цэргийн Госпиталын багш Н.Баяраа гэмтэл согогийн тэнхимд 5 жил багшилж байсан. 1992 онд Гэмтэл Согог Судлалын тэнхим байгуулагдаж тэнхимийн тэргүүнээр клиникийн профессор Г.Дэмид ажиллаж А.Эрдэнэбилэг, Ж.Оюунтөгс нар багшаар ажиллаж байсан ба А.Эрдэнэбилэг өнөө хүртэл багшилж байна. 1993 оноос Д.Доржготов 1995 оноос Б.Гомбо 1996-1997 оноос Төрийн соёрхолт Г.Давга (тэнхимийн эрхлэгч) багшаар ажиллаж байсан. 1998 оноос П.Эрдэнэсан багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2011 оны 3 сар хүртэл олон жил ажилласан туршлагатай сайн багш байлаа.
2010 оны 01-р сарын 06-ны өдрийн Б-01 тушаалаар Гэмтэл согог судлал , Сэргээн засах анагаах ухаан 2 салбар нэгдэн “Гэмтэл согог сэргээн засах” тэнхим болон өргөжиж дахин шинээр байгуулагдаж тэнхимийн эрхлэгчээр МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор О.Батсүх, 6 багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан.
2014 оны 09 сараас 2018 оны 7 сар хүртэлх хугацаанд Гэмтэл Согог Сэргээн Засах тэнхимийн эрхлэгчээр А.Эрдэнэбилэг \клиникийн профессор\, ахлах багшаар О.Батсүх \клиникийн профессор\, А.Балжинням \АУ-ны доктор, дэд профессор\, багшаар Ш.Батчимэг \докторант\, Л.Наранбат \АУ-ны доктор\, Ц.Наранцэцэг \докторант\, дадлагажигч багшаар Х.Баттулга \магистр\ нар ажиллаж байсан.
2018 оны 09 сарын 01-ээс эхлэн эхлэн “Гэмтэл согог судлалын тэнхим” болж тэнхимийн эрхлэгчээр А.Эрдэнэбилэг, ахлах багшаар Л.Наранбат, багшаар Б.Золбаяр, дадлагажигч багшаар Х.Баттулга, Н.Отгонсайхан гэсэн 5 багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Тэнхимийн эрхлэгч клиникийн профессор А. Эрдэнэбилэг /MSc/
АУ-ны доктор Багш Л. Наранбат /Ph.D /
АУ-ны магистр Багш Х. Баттулга /MSc/
АУ-ны магистр Багш Б.Золбаяр /MSc/
АУ-ны магистр Багш Н.Отгонсайхан /MSc/
Тэнхимийн эрхлэгч
И-мэйл: erdenebileg@mnums.edu.mn
АШУҮИС, АУС- Гэмтэл согог судлалын тэнхим
Зоригийн гудамж, Улаанбаатар-14210, Монгол